cover

Muruudul-Seriouz

 如无法下载或有错误,请刷新重试或点此反馈给我们
Muruudul-Seriouz.mp3
Хэзээ ч би хэцүү гэж ажилыг хойш нь...
Хэзээ ч би хэцүү гэж ажилыг хойш нь тавиагүй
Гэндэж алдсан үедээ юмны учирыг нь олж хараагүй
Өөрийнхөө төлөө амьдарж байж өрөөлрүү битгий хар
Өнөөдөр архиа ууна уу ажилаа хийнэ үү бидний дур
Дөрвөн жил өнгөрсөн хэвээрээ би харалсан Монгол
Дүүрэн зорилго тээгээд өнөөдөр хармаалсан мөнгөгүй
Чиний адил ирсэн Америкт нэг жилийн визээр
Зугаан оны найман сард гарсан хэлийн дээсээр
1460 шөнө гэр бүлээ зүүдэлж хоносон
Мянга мянган аавын хүүхдүүд над шиг зовж шаналаж байсан
Маш урт цаг хугацааг алдаж хий дэмий өнрөөсөн
Мартаж чадахгүй Монголдоо очиж амьдрахыг хүснэ
Ээжийн минь хийцтэй цай гарын хоол наддаа л ганц
Эх орноос минь өөр цэлүүн тансаг нутаг алга
Энэ бүгдийн төлөө амьдарж байгаа би эгэл Монгол
Их юм хүсэхгүй энэ миний мөрөөдөл


Алс холоос аав ээжээ санаад
Асгарах нулимсаа барьж ядаад
Ачыг нь хариулах юмсан хүү чинь
Аз жаргал өөд тэмүүлнэ


Гар хоосон яваад очсонч ээж аав чинь баярлана
Гашуун үг хэлдэг ч гэсэн тэд нар чамаар бахархдаг
Хэдэн мянган миле-н цаана чамайг гэсэн хайр
Хэрхэн яаж хүлээж байгааг мэдэж байна уу найз минь
Үнэндээ амьдрал гэдэг хармаанд байгаа мөнгө биш
Үхэхдээ тэрийгээ аваад явж чадахгүй чинь үнэн
Үргэлж дэргэд байх гэр бүл эх орон гэдэг нандин
Үхсэн ч араас чинь харамсах хүмүүстэй байх сайхан
Би чи бид бүгд хайртай хүмүүсээ хаяад ирсэн
Энэ бүхнийг орхиод гэрлүүгээ харихийг хаяа хүснэ
Цаг хугацаа харвасан сум мэт нэг л өдөр гэртээ харина
Яг юу болсон өнгөрсөн хугацаанд бүгдийг ярина
Ээжийн минь хийцтэй цай гарын хоол наддаа л ганц
Эх орноос минь өөр цэлүүн тансаг нутаг алга
Энэ бүгдийн төлөө амьдарж байгаа би эгэл Монгол
Их юм хүсэхгүй энэ миний мөрөөдөл


Алс холоос аав ээжээ санаад
Асгарах нулимсаа барьж ядаад
Ачыг нь хариулах юмсан хүү чинь
Аз жаргал өөд тэмүүлнэ


Яагад ч юм миний бас бидний зүрх хөндий хоосон
Яагад бид боол хийж байна гэж бодхоор цээж минь хорсоно
Яг л нэг зорилго нэг хүсэл нэг мөрөөдөл тээсэн
Ялгаагүй бид Монголчууд уйлсанч инээсэн ч
Шал угаана тэр залуу орон байр машины төлөө
Шартай хүнтэй явна тэр бүсгүй ногоон картны төлөө
Барилга дээр ажиллана таньдаг ах минь гэр бүлийнхээ төлөө
Байгаа бүхнийг хийж явна тэр эгч үр хүүхдийнхээ төлөө
Ингээд хархад бид бүгд нэг юмны төлөө зүтгэнэ
Ирэх тэр нартай өдрийг тэсэн ядан хүлээж хэвтэнэ
Би чиний зовлонг мэдрэхгүйн бол өөр хэн мэдрэнэ гэж
Энэ бүхнийг бодитоор хэлэхгүй юм бол өөр хэн хэлнэ гэж
Шаналсан зүрхээ тайвшруулна ганц нэг шил юмаар
Цаг хугацаа нисдэг гэсэн арай тийм биш юмаа
Минут секунд доль гэсээр өнгрөхгүйнээ өдөр хоног
Миний ээж намайг харсаар суугаа өглөө болгон



Алс холоос аав ээжээ санаад
Асгарах нулимсаа барьж ядаад
Ачыг нь хариулах юмсан хүү чинь
Аз жаргал өөд тэмүүлнэ
展开
广告图片
广告图片